Jury

Дөрөвдүгээр бүлэг. Зар сурталчилгаа захиалагч, бүтээгч, түгээгчийн эрх, үүрэг

Зар сурталчилгааны тухай хууль 19 дүгээр зүйл. Ивээн тэтгэгчийн зар сурталчилгаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-05-30
Мөрдөж эхэлсэн
2002-06-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

19.1.Ивээн тэтгэгч нь гэрээний үндсэн дээр зар сурталчилгаа түгээгчид эд хөрөнгө шилжүүлэх, оюуны үнэт зүйл ашиглуулах, ажил гүйцэтгэх зэргээр үйл ажиллагаанд нь хандив өргөн (ивээн тэтгэж) өөрийгөө, эсхүл бүтээгдэхүүнээ сурталчлуулж болно.

19.2.Энэ хуулийн 19.1-д заасны дагуу өргөсөн хандив нь зар сурталчилгааны төлбөрт тооцогдоно.

19.3.Ивээн тэтгэгч зар сурталчилгаа түгээгчийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.