Jury

Тавдугаар бүлэг. Зар сурталчилгааг хянах, зохицуулах

Зар сурталчилгааны тухай хууль 27 дүгээр зүйл. Зар сурталчилгааны хяналтын байцаагчийн шийдвэр, үйл ажиллагаанд гомдол гаргах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-05-30
Мөрдөж эхэлсэн
2002-06-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

27.1.Оюуны өмчийн улсын хяналтын албаны байцаагчийн шийдвэр, үйл ажиллагааг зөвшөөрөөгүй этгээд зар сурталчилгаанд хяналт тавих эрх бүхий байгууллагын даргад гомдол гаргана.

27.2.Оюуны өмчийн улсын хяналтын албаны дарга гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 21 өдөрт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл өдрөөр сунгаж болно.

27.3.Гомдол гаргах, хүлээн авах, хянах, шийдвэрлэхэд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг баримтална.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.