Jury

Дөрөвдүгээр бүлэг. Зар сурталчилгаа захиалагч, бүтээгч, түгээгчийн эрх, үүрэг

Зар сурталчилгааны тухай хууль 22 дугаар зүйл. Зар сурталчилгааны тухай хууль тогтоомжийг зөрчиж болох нөхцөл байдлын талаар урьдчилан мэдэгдэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-05-30
Мөрдөж эхэлсэн
2002-06-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

22.1.Зар сурталчилгаа бүтээгч нь зар сурталчилгаа захиалагчаас өгсөн захиалга, даалгавар нь зар сурталчилгааны тухай хууль тогтоомжийг зөрчиж байгааг түүнд урьдчилан мэдэгдэх үүрэгтэй.

22.2.Энэ хуулийн 22.1-д заасны дагуу урьдчилан мэдээлсэн боловч зар сурталчилгаа захиалагч өөрийн захиалга, даалгаврыг өөрчлөөгүй тохиолдолд зар сурталчилгаа бүтээгч зар сурталчилгаа бэлтгэхээс татгалзах үүрэгтэй.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.