Jury

Гуравдугаар бүлэг. Зар сурталчилгаанд тавих тусгай шаардлага

Зар сурталчилгааны тухай хууль 9 дүгээр зүйл. Гадна зар сурталчилгаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-05-30
Мөрдөж эхэлсэн
2002-06-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

/Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

9.1.Гадна зар сурталчилгаанд нийтийн эзэмшлийн барилга байгууламж, зам, гудамж, талбайд самбар, гэрэл дохио, гэрэлтүүлэг болон хөдөлгөөнгүй бусад хэрэгслийн тусламжтайгаар байрлуулах зар сурталчилгаа хамаарна. Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 11.12-т заасны дагуу гадна зар сурталчилгаа байрлуулах зөвшөөрлийг тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар олгоно.
/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.2.Энэ хуулийн 9.1-д заасан зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд гадна зар сурталчилгаа байрлуулах зөвшөөрлийг олгох, сунгах, хүчингүй болгохтой холбогдсон харилцааг Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулиар зохицуулна.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.3.Гадна зар сурталчилгаа байрлуулах зөвшөөрөл хүссэн өргөдөлд Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд зааснаас гадна дараах баримт бичгийг хавсаргана:
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.3.1.гадна зар сурталчилгаа байрлуулах байршил, солбицлын цэг;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

9.3.2.гадна зар сурталчилгааны байгууламжийн ангилал, төрөл, тоо, хэмжээ, ажлын зураг;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

9.3.3.орон сууцны зориулалттай барилгын цонхгүй цул хана, дээвэрт сурталчилгааны байгууламж байрлуулах бол тухайн сурталчилгаа байрлуулах хэсэгт хамааралтай орон сууц өмчлөгчдийн энгийн олонх зөвшөөрснийг баталсан сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн хурлын тогтоол.
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

9.4.Гадна зар сурталчилгаа байрлуулахыг хориглох байршил, тухайн нутаг дэвсгэрт байрлуулах гадна зар сурталчилгааны өнгө, үзэмж, хэлбэр, аюулгүй ажиллагааны болон стандартын нийтлэг шаардлагыг тухайн шатны нутгийн өөрөө удирдах байгууллага тогтоож болно.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

9.5.Энэ хуулийн 9.1-д заасан зөвшөөрөлд тавигдах нөхцөл, шаардлагыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батална.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Тогтоол

    ЗаалтЭх бичвэр

  2. Журам шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Хархорин сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  4. Гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам, төлбөрийн хэмжээг батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.