Jury

Тавдугаар бүлэг. Жолоочийн даатгалын сангийн бүрдүүлэлт, зарцуулалт

Жолоочийн даатгалын тухай хууль 23 дугаар зүйл. Жолоочийн даатгалын сангийн зарцуулалт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2011-10-06
Мөрдөж эхэлсэн
2012-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

23.1.Жолоочийн даатгалын сангийн хөрөнгийг дараах зориулалтаар зарцуулна:

23.1.1.энэ хуулийн 18.1-д заасан нөхөн төлбөр олгох;

23.1.2.энэ хуулийн 24.1-д заасан жолоочийн даатгалын мэдээллийн сан хөтлөх;

23.1.3.шуурхай алба, сангийн үйл ажиллагааг санхүүжүүлэх;

23.1.4.зам, тээврийн ослыг бууруулахад чиглэсэн сургалт, сурталчилгааг санхүүжүүлэх.

23.2.Жолоочийн даатгалын сангийн хөрөнгийг энэ хуулийн 23.1-д зааснаас бусад зориулалтаар ашиглахыг хориглоно.

23.3.Энэ хуулийн 23.1.4-т заасан арга хэмжээг санхүүжүүлэхэд жолоочийн даатгалын сангаас зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээг Албан журмын даатгагчдын холбоо тогтооно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.