Jury

Зургадугаар бүлэг. Мэдээллийн сан, шуурхай алба

Жолоочийн даатгалын тухай хууль 25 дугаар зүйл. Шуурхай алба

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2011-10-06
Мөрдөж эхэлсэн
2012-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

25.1.Шуурхай алба нь Даатгалын тухай хуулийн 12¹.3.2-т заасан шуурхай албаны бүрдэл хэсэг бөгөөд албан журмын даатгалын бусад хэлбэрийн шуурхай албаас тусдаа байж болно.

25.2.Шуурхай алба нь жолоочоос шалтгаалан гарсан зам тээврийн ослын талаарх мэдээллийг даатгуулагч, даатгагч, жолооч, хохирогч, иргэнээс хүлээн авч, даатгалын тохиолдлын улмаас хохирогчид олгох нөхөн төлбөрийг шуурхай, үнэн зөв тодорхойлох боломжийг даатгагч, даатгуулагч, жолооч, хохирогчид бүрдүүлэн ажиллана.

25.3.Шуурхай албаны ажиллах журам, бүтэц, бүрэлдэхүүнийг Албан журмын даатгагчдын холбооны саналыг үндэслэн Санхүүгийн зохицуулах хороо батална.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.