Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Дархлаажуулалтын тухай хууль

Дархлаажуулалтын тухай хууль нь 2000-04-20-нд батлагдсан, 21 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 7 огноотой, хамгийн сүүлийнх нь 2022-11-11.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2000-04-20
Мөрдөж эхэлсэн
2000-05-20
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-22
Албан ёсны нэр
ДАРХЛААЖУУЛАЛТЫН ТУХАЙ

Агуулга

21 зүйл

Хоёрдугаар бүлэг Дархлаажуулалтын талаархи төрийн бодлого, дархлаажуулалтын талаар иргэний эдлэх эрх, хүлээх үүрэг

3 зүйл
  1. 5 дугаар зүйлДархлаажуулалтын талаархи төрийн бодлого
  2. 6 дугаар зүйлДархлаажуулалтын талаар иргэний эдлэх эрх, хүлээх үүрэг
  3. 7 дугаар зүйлАж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг

Дөрөвдүгээр бүлэг Дархлаажуулалтын санхүүжилт

1 зүйл
  1. 19 дүгээр зүйлДархлаажуулалтын үйл ажиллагааг төрөөс дэмжих

Тавдугаар бүлэг Тарилгын дараахь хүндрэл

1 зүйл
  1. 20 дугаар зүйлТарилгын дараахь хүндрэл

Зургадугаар бүлэг Бусад зүйл

1 зүйл
  1. 21 дүгээр зүйлХууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Монгол Улсын хүн амыг халдварт өвчнөөс сэргийлэх, дархлаажуулалттай холбогдсон харилцааг зохицуулахад энэ хуулийн зорилт оршино.

2 дугаар зүйл. Дархлаажуулалтын тухай хууль тогтоомж

2.1.Дархлаажуулалтын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Эрүүл мэндийн тухай, Эрүүл ахуйн тухай, Эмийн тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."халдварт өвчний эсрэг дархлаажуулалт" /цаашид "дархлаажуулалт" гэх/ гэж халдварт өвчнөөс сэргийлэх, түүний тархалтыг хязгаарлах, өвчнийг устгах зорилгоор дархлаажуулах бэлдмэл хэрэглэх арга хэмжээний тогтолцоог;

3.1.2."заавал хийх дархлаажуулалт" гэж дархлаажуулах насны бүх хүнийг заавал хамарвал зохих дархлаажуулалтыг;

3.1.3."нөхөн дархлаажуулалт" гэж заавал хийх дархлаажуулалтын анхны болон давтан тунгаас хоцорсон хүнд дархлаажуулах бэлдмэл хэрэглэхийг;

3.1.4."нэмэлт дархлаажуулалт" гэж хүн амын дархлалын ерөнхий түвшин буурахаас сэргийлж, урьд нь заавал хийх дархлаажуулалтад хамрагдсан эсэхийг үл харгалзан дархлаажуулах бэлдмэл хэрэглэхийг;

3.1.5."сайн дурын дархлаажуулалт" гэж иргэн өөрийн хүсэлтээр дархлаажуулах бэлдмэл хэрэглэхийг;

3.1.6."сэргийлэх тарилга" гэж хүн амд халдварт өвчний эсрэг өвөрмөц дархлалыг бий болгохын тулд дархлаажуулах бэлдмэл хэрэглэхийг;

3.1.7."тарилгын дараахь хүндрэл" гэж сэргийлэх тарилгын улмаас хүний эрүүл мэндэд учирсан тогтвортой, эсхүл ноцтой хямралыг;

3.1.8."дархлаажуулах бэлдмэл" гэж халдварт өвчний эсрэг өвөрмөц дархлал бий болгохын тулд хэрэглэх вакцин, анатоксин болон сэргийлэх бусад эмийн зүйлийг;

3.1.9."сэргийлэх тарилгын гэрчилгээ" гэж сэргийлэх тарилгад хамрагдсаныг баталгаажуулсан баримт бичгийг;

3.1.10."тархвар судлалын заалт" гэж халдварт өвчний голомтод халдварт өвчнөөс сэргийлэх, тархалтыг хязгаарлах, өвчнийг устгах зайлшгүй арга хэмжээний үндэслэлийг;

3.1.11."үндэсний товлол" гэж улс орны хэмжээнд заавал хийх дархлаажуулалтад хамрагдах хүүхдийн нас, цаг хугацааны товыг.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.