Jury

Гуравдугаар бүлэг. Дархлаажуулалтын талаархи үйл ажиллагааны зохион байгуулалтын үндэс

Дархлаажуулалтын тухай хууль 9 дүгээр зүйл. Халдварт өвчинтэй тэмцэх мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчим

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2000-04-20
Мөрдөж эхэлсэн
2000-05-20
Эх сурвалжаас татсан
2026-10-22

9.1.Дархлаажуулалтын ажлын төлөвлөлт, халдварт өвчнөөс сэргийлэх, тархалтыг тандах, өвчлөл гарсан үед тархалтыг хязгаарлах, таслан зогсоох үйл ажиллагааг халдварт өвчинтэй тэмцэх мэргэжлийн төв байгууллага /цаашид "халдварт өвчин судлалын төв байгууллага" гэх/ зохион байгуулна.

9.2.Халдварт өвчин судлалын төв байгууллага нь халдварт өвчнийг оношлох, эмчлэх, сэргийлэх, улсын стандарт, нэгдсэн аргачлал боловсруулах, халдварт өвчний тархалт, дархлаажуулалтын үр дүнг тархвар судлалын болон лабораторийн шинжилгээний аргаар тандан судлах, халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг улсын хэмжээнд төлөвлөх, дархлаажуулах бэлдмэлийг захиалах, хадгалах, тээвэрлэх, нөөцлөх, хуваарилах ажлыг хариуцаж, дархлаажуулалтын санг зориулалтын дагуу сангийн зөвлөлийн зөвшөөрсөн хэмжээгээр захиран зарцуулна.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Дархлаажуулалтын хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт2

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.