Jury

Гуравдугаар бүлэг. Дархлаажуулалтын талаархи үйл ажиллагааны зохион байгуулалтын үндэс

Дархлаажуулалтын тухай хууль 13 дугаар зүйл. Сэргийлэх тарилгыг зохион байгуулахад тавих шаардлага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2000-04-20
Мөрдөж эхэлсэн
2000-05-20
Эх сурвалжаас татсан
2026-10-22

13.1.Магадлан итгэмжлэл бүхий эрүүл мэндийн байгууллага сэргийлэх тарилгыг гүйцэтгэнэ.

13.2.Эрүүл мэндийн орон нутгийн байгууллага нь сэргийлэх тарилгын үндэсний товлолд орсон болон тархвар судлалын заалтаар хийх сэргийлэх тарилгад хамрагдах хугацааг нутаг дэвсгэртээ оршин сууж байгаа иргэн бүрт албан ёсоор мэдэгдэнэ.

13.3.Сэргийлэх тарилгыг хүүхэд болон иргэний эрх зүйн эрхийн чадамжгүй гэж тооцогдсон иргэнд эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгээр хийнэ.

13.4.Сэргийлэх тарилгыг эмнэлгийн харшлах өвчингүй иргэнд хийнэ. Сэргийлэх тарилга хийхэд харшлах өвчин, эмгэгийн жагсаалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

13.5.Сэргийлэх тарилгыг эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн зохион байгуулна.

13.6.Сэргийлэх тарилгын үр дүнг тухайн тарилгад хамрагдсан байдал, тархвар судлалын болон лабораторийн шинжилгээний аргаар тогтоох ажлыг халдварт өвчин судлалын төв байгууллага зохион байгуулна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.