Jury

Хоёрдугаар бүлэг. Дархлаажуулалтын талаархи төрийн бодлого, дархлаажуулалтын талаар иргэний эдлэх эрх, хүлээх үүрэг

Дархлаажуулалтын тухай хууль 6 дугаар зүйл. Дархлаажуулалтын талаар иргэний эдлэх эрх, хүлээх үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2000-04-20
Мөрдөж эхэлсэн
2000-05-20
Эх сурвалжаас татсан
2026-10-22

6.1.Иргэн дархлаажуулалтын талаар дараахь эрх эдэлнэ:

6.1.1.сэргийлэх тарилгын ач холбогдол, түүнээс татгалзсан тохиолдолд гарах хор уршиг, эмнэлгийн харшлах заалт, тарилгын дараа үүсэж болох хүндрэлийн тухай бүрэн бодит мэдээллийг эрүүл мэндийн байгууллага, мэргэжилтнээс шаардаж авах;

6.1.2.сэргийлэх тарилгыг хийлгэхдээ төрийн болон холимог, хувийн өмчлөлийн аль ч хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагыг сонгох;

6.1.3.сэргийлэх тарилгын үндэсний товлолд орсон болон тархвар судлалын заалтаар хийх сэргийлэх тарилгыг төлбөргүй хийлгэх;

6.1.4.тарилгын дараахь хүндрэлийн үед төв, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад төлбөргүй эмчлүүлэх;

6.1.5.эмчийн заалтаар сэргийлэх тарилгаас татгалзах.

6.2.Иргэн дархлаажуулалтын талаар дараахь үүрэг хүлээнэ:

6.2.1.эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, шаардлагын дагуу сэргийлэх тарилга хийлгэх;

6.2.2.сэргийлэх тарилгаас татгалзсан бол түүнийгээ бичгээр, эсхүл цахим хэлбэрээр баталгаажуулах;
/Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

6.2.3.сэргийлэх тарилгад хамрагдах хугацааг эрүүл мэндийн байгууллагаас албан ёсоор мэдэгдсэн тохиолдолд сэргийлэх тарилгаас хоцрохгүй байх;

6.2.4.Олон улсын эрүүл мэндийн дүрэм болон Монгол Улсын олон улсын гэрээний дагуу тодорхой нэрийн сэргийлэх тарилга хийгдэх ёстой улс оронд зорчих тохиолдолд шаардагдах тарилгыг хийлгэх.

/Энэ заалтыг 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.