Jury

Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Дархлаажуулалтын тухай хууль 3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2000-04-20
Мөрдөж эхэлсэн
2000-05-20
Эх сурвалжаас татсан
2026-10-22

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."халдварт өвчний эсрэг дархлаажуулалт" /цаашид "дархлаажуулалт" гэх/ гэж халдварт өвчнөөс сэргийлэх, түүний тархалтыг хязгаарлах, өвчнийг устгах зорилгоор дархлаажуулах бэлдмэл хэрэглэх арга хэмжээний тогтолцоог;

3.1.2."заавал хийх дархлаажуулалт" гэж дархлаажуулах насны бүх хүнийг заавал хамарвал зохих дархлаажуулалтыг;

3.1.3."нөхөн дархлаажуулалт" гэж заавал хийх дархлаажуулалтын анхны болон давтан тунгаас хоцорсон хүнд дархлаажуулах бэлдмэл хэрэглэхийг;

3.1.4."нэмэлт дархлаажуулалт" гэж хүн амын дархлалын ерөнхий түвшин буурахаас сэргийлж, урьд нь заавал хийх дархлаажуулалтад хамрагдсан эсэхийг үл харгалзан дархлаажуулах бэлдмэл хэрэглэхийг;

3.1.5."сайн дурын дархлаажуулалт" гэж иргэн өөрийн хүсэлтээр дархлаажуулах бэлдмэл хэрэглэхийг;

3.1.6."сэргийлэх тарилга" гэж хүн амд халдварт өвчний эсрэг өвөрмөц дархлалыг бий болгохын тулд дархлаажуулах бэлдмэл хэрэглэхийг;

3.1.7."тарилгын дараахь хүндрэл" гэж сэргийлэх тарилгын улмаас хүний эрүүл мэндэд учирсан тогтвортой, эсхүл ноцтой хямралыг;

3.1.8."дархлаажуулах бэлдмэл" гэж халдварт өвчний эсрэг өвөрмөц дархлал бий болгохын тулд хэрэглэх вакцин, анатоксин болон сэргийлэх бусад эмийн зүйлийг;

3.1.9."сэргийлэх тарилгын гэрчилгээ" гэж сэргийлэх тарилгад хамрагдсаныг баталгаажуулсан баримт бичгийг;

3.1.10."тархвар судлалын заалт" гэж халдварт өвчний голомтод халдварт өвчнөөс сэргийлэх, тархалтыг хязгаарлах, өвчнийг устгах зайлшгүй арга хэмжээний үндэслэлийг;

3.1.11."үндэсний товлол" гэж улс орны хэмжээнд заавал хийх дархлаажуулалтад хамрагдах хүүхдийн нас, цаг хугацааны товыг.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.