Jury

Гуравдугаар бүлэг. Дархлаажуулалтын талаархи үйл ажиллагааны зохион байгуулалтын үндэс

Дархлаажуулалтын тухай хууль 17 дугаар зүйл. Дархлаажуулах бэлдмэлийн хангамж

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2000-04-20
Мөрдөж эхэлсэн
2000-05-20
Эх сурвалжаас татсан
2026-10-22

17.1.Төв, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагыг сэргийлэх тарилгын үндэсний товлолд орсон болон тархвар судлалын заалтаар хийгдэх сэргийлэх тарилгад зориулагдсан дархлаажуулах бэлдмэлээр хангах ажлыг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын хэрэгцээ, захиалгыг үндэслэн халдварт өвчин судалын төв байгууллага зохион байгуулна.

17.2.Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу 0-15 насны хүүхдэд хийх дархлаажуулах бэлдмэлийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гэрчилгээтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрээс худалдаж авна.

/Энэ хэсгийг 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн/

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.