Jury

Гуравдугаар бүлэг. Дархлаажуулалтын талаархи үйл ажиллагааны зохион байгуулалтын үндэс

Дархлаажуулалтын тухай хууль 12 дугаар зүйл. Сайн дурын дархлаажуулалт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2000-04-20
Мөрдөж эхэлсэн
2000-05-20
Эх сурвалжаас татсан
2026-10-22

12.1.Халдварт өвчний эрсдэл ихтэй орон нутаг, улс оронд зорчих иргэн, ажил үйлчилгээний онцлогоос шалтгаалан тухайн ажил эрхэлж байгаа хүн холбогдох журмын дагуу дархлаажуулах бэлдмэлийг сайн дурын үндсэн дээр хийлгэж, хэрэглэж болно. Энэ тохиолдолд сэргийлэх тарилгын төлбөрийг тухайн иргэн хариуцна.

12.2.Сэргийлэх тарилгад хамрагдах шаардлагатай ажил, үйлчилгээний жагсаалтыг Засгийн газар батална.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.