Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Хүүхэд хамгааллын тухай хууль

Хүүхэд хамгааллын тухай хууль нь 2024-01-17-нд батлагдсан, 59 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 1 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-03.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-01-17
Мөрдөж эхэлсэн
2024-09-01
Баталсан газар
Төрийн ордон, Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-12
Албан ёсны нэр
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ

Агуулга

59 зүйл

Хоёрдугаар бүлэг Хүүхэд хамгааллын үйлчилгээ

16 зүйл
  1. 6 дугаар зүйлХүүхэд хамгааллын үйлчилгээний хэлбэр
  2. 7 дугаар зүйлШуурхай тусламжийн үйлчилгээ
  3. 8 дугаар зүйлХамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээ
  4. 9 дүгээр зүйлГэр бүлээс нь тусдаа орчинд хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх
  5. 10 дугаар зүйлХүүхдийг гэр бүлээс нь тусгаарлах үндэслэл
  6. 11 дүгээр зүйлХүүхдийг төрөл, садны гэр бүлд асруулах
  7. 12 дугаар зүйлХүүхдийг асралт гэр бүлд асруулах
  8. 13 дугаар зүйлХүүхдийг асрамж, халамжийн байгууллагын үйлчилгээнд хамруулах
  9. 14 дүгээр зүйлУрьдчилан сэргийлэх үйлчилгээ

Нэгдүгээр дэд бүлэг. Кейс менежмент

  1. 15 дугаар зүйлКейс менежментийн үе шат
  2. 16 дугаар зүйлЭрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх
  3. 17 дугаар зүйлМэдээлэл өгөгчийг нууцлах
  4. 18 дугаар зүйлНөхцөл байдлын үнэлгээ хийх, төлөвлөгөө гаргах
  5. 19 дүгээр зүйлХүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлэх, зохицуулах
  6. 20 дугаар зүйлХүүхэд хамгааллын үйлчилгээний явц, үр дүнг хянах, үнэлэх
  7. 21 дүгээр зүйлХүүхэд хамгааллын кейсийг хаах

Дөрөвдүгээр бүлэг Хүүхэд хамгааллын тогтолцоо, удирдлага, зохион байгуулалт

19 зүйл
  1. 30 дугаар зүйлХүүхэд хамгааллын тогтолцоо
  2. 31 дүгээр зүйлХүүхэд хамгааллын удирдлага, зохион байгуулалт
  3. 32 дугаар зүйлЗасгийн газрын чиг үүрэг
  4. 33 дугаар зүйлХүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг
  5. 34 дүгээр зүйлХүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг
  6. 35 дугаар зүйлХүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллагын чиг үүрэг
  7. 36 дугаар зүйлХүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан
  8. 37 дугаар зүйлХүүхдийн төлөө үндэсний болон орон нутгийн зөвлөлийн чиг үүрэг
  9. 38 дугаар зүйлНутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүрэг
  10. 39 дүгээр зүйлБүх шатны Засаг даргын чиг үүрэг

Нэгдүгээр дэд бүлэг. Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, хамтарсан баг

  1. 40 дүгээр зүйлХүүхдийн эрхийн хууль зүйн хороо
  2. 41 дүгээр зүйлХууль зүйн хорооны чиг үүрэг
  3. 42 дугаар зүйлХууль зүйн хорооны хуралдаан, түүнээс гарах шийдвэр
  4. 43 дугаар зүйлХэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүүхдийн талаар хууль зүйн хороонд мэдэгдэх үүрэг
  5. 44 дүгээр зүйлХамтарсан баг
  6. 45 дугаар зүйлХамтарсан багийн чиг үүрэг
  7. 46 дугаар зүйлХамтарсан багийн зохион байгуулалт
  8. 47 дугаар зүйлХүүхэд хамгаалалд хүн, хуулийн этгээд, олон улсын байгууллагын оролцоо
  9. 48 дугаар зүйлХүүхэд хамгааллын мэдээллийн нэгдсэн сан

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилго

1.1.Энэ хуулийн зорилго нь хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоо, хүүхэд хамгаалалд оролцогч талуудын эрх, үүргийг тодорхойлох, хүүхдийг эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдэд шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлэх замаар хүүхдийн аюулгүй байдал, хүүхдийн хамгаалуулах эрх, хүүхдийн сайн сайхан байдлыг хангахад оршино.

2 дугаар зүйл. Хүүхэд хамгааллын хууль тогтоомж

2.1.Хүүхэд хамгааллын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, Боловсролын ерөнхий хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

2.3.Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын талаар тогтоосон хуулийн хэм хэмжээ зөрчилдвөл хүүхдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэнэ.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга болон түр оршин сууж байгаа хүүхэд Монгол Улсын харьяат эсэхээс үл хамааран энэ хуулийн үйлчлэлд хамаарна.

3.2.Монгол Улсын олон улсын гэрээнд заасан тохиолдолд Монгол Улсын хилийн гадна байгаа Монгол Улсын харьяат хүүхдэд энэ хууль үйлчилнэ.

3.3.Монгол Улсын олон улсын гэрээнд заасан тохиолдолд 18-21 хүртэл насны хүнд энэ хуульд заасан тусламж, үйлчилгээг үзүүлж болно.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.