1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын агаарын зайг нисэхэд ашиглах, Монгол Улсын агаарын зайн аюулгүй байдалд хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хууль
Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хууль нь 2003-05-30-нд батлагдсан, 11 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 2 огноотой, хамгийн сүүлийнх нь 2023-07-07.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2003-05-30
- Мөрдөж эхэлсэн
- 2003-05-30
- Баталсан газар
- Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-22
- Албан ёсны нэр
- АГААРЫН ЗАЙГ НИСЭХЭД АШИГЛАХ ТУХАЙ
Агуулга
11 зүйлНэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
4 зүйлХоёрдугаар бүлэг Агаарын зайг нисэхэд ашиглах, хяналт тавих
6 зүйлГуравдугаар бүлэг Бусад зүйл
1 зүйлЭхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
2 дугаар зүйл. Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хууль тогтоомж
2.1.Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хууль тогтоомж нь энэ хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хууль нь Монгол Улсын агаарын зайг иргэний болон улсын нисэхэд ашиглахад үйлчилнэ.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.