1.1.Энэ хуулийн зорилт нь төрийн тусгай хамгаалалтын хамрах хүрээ, удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндэс, алба хаагчийн эрх зүйн байдлыг тогтооход оршино.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль
Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль нь 2024-06-05-нд батлагдсан, 59 зүйлтэй.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2024-06-05
- Баталсан газар
- Төрийн ордон, Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-15
- Албан ёсны нэр
- ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
Агуулга
59 зүйлТөрийн тусгай хамгаалалтын тухай. Нэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
4 зүйлХоёрдугаар бүлэг Төрийн тусгай хамгаалалт
13 зүйл- 5 дугаар зүйлТөрийн тусгай хамгаалалт
- 6 дугаар зүйлТөрийн тусгай хамгаалалтад байх албан тушаалтан, иргэн, хамгаалалтад байх хугацаа
- 7 дугаар зүйлТөрийн тусгай хамгаалалтын зэрэглэл, хамрах хүрээ
- 8 дугаар зүйлХамгаалуулагчийн хүлээх үүрэг
- 9 дүгээр зүйлТөрийн тусгай хамгаалалт түр зогсох
- 10 дугаар зүйлТөрийн тусгай хамгаалалтад байх хурал, барилга, бусад зүйл
- 11 дүгээр зүйлТөрийн тусгай хамгаалалтын бүс
- 12 дугаар зүйлТөрийн тусгай хамгаалалтын бүсэд хориглох зүйл
- 13 дугаар зүйлХамгаалалтын дэглэм
- 14 дүгээр зүйлАюулгүй байдлын үзлэг
- 15 дугаар зүйлХамгаалалтын техникийн үзлэг
- 16 дугаар зүйлУрьдчилсан хамгаалалт
- 17 дугаар зүйлТөрийн тусгай хамгаалалтад авсан барилга, нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хангахад тавих шаардлага
Гуравдугаар бүлэг Төрийн тусгай хамгаалалтыг хэрэгжүүлэхэд байгууллага, албан тушаалтан, иргэний оролцоо тэдгээрийн чиг үүрэг
8 зүйл- 18 дугаар зүйлТөрийн тусгай хамгаалалтыг хэрэгжүүлэх байгууллага
- 19 дүгээр зүйлТагнуулын байгууллагын чиг үүрэг
- 20 дугаар зүйлЦагдаагийн байгууллагын чиг үүрэг
- 21 дүгээр зүйлОнцгой байдлын байгууллагын чиг үүрэг
- 22 дугаар зүйлЭрүүл мэндийн байгууллагын чиг үүрэг
- 23 дугаар зүйлХяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын чиг үүрэг
- 24 дүгээр зүйлБусад байгууллага, албан тушаалтны чиг үүрэг
- 25 дугаар зүйлМонгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүний хүлээх үүрэг
Дөрөвдүгээр бүлэг Төрийн тусгай хамгаалалтын байгууллага, түүний эрх хэмжээ
6 зүйл- 26 дугаар зүйлТөрийн тусгай хамгаалалтын байгууллага
- 27 дугаар зүйлТөрийн тусгай хамгаалалтын байгууллагын чиг үүрэг
- 28 дугаар зүйлТөрийн тусгай хамгаалалтын байгууллагын туг, бэлгэ тэмдэг
- 29 дүгээр зүйлТөрийн тусгай хамгаалалтын байгууллагын төсөв
- 30 дугаар зүйлТөрийн тусгай хамгаалалтын байгууллагын удирдлага
- 31 дүгээр зүйлТөрийн тусгай хамгаалалтын байгууллагын даргын хэрэгжүүлэх чиг үүрэг
Тавдугаар бүлэг Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн эрх зүйн байдал
15 зүйл- 32 дугаар зүйлТөрийн тусгай хамгаалалтын байгууллагын албан хаагч
- 33 дугаар зүйлТөрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн тангараг
- 34 дүгээр зүйлТөрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн дүрэмт хувцас, цол, албаны үнэмлэх
- 35 дугаар зүйлТөрийн тусгай хамгаалалтын алба хаах нас
- 36 дугаар зүйлТөрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн эрх
- 37 дугаар зүйлТөрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн үүрэг
- 38 дугаар зүйлТөрийн тусгай хамгаалалтын алба хаагчид тавих ёс зүйн тусгай шаардлага
- 39 дүгээр зүйлТөрийн тусгай хамгаалалтын алба хаагчийнбаталгаа
- 40 дүгээр зүйлТөрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн улс төрийн баталгаа
- 41 дүгээр зүйлТөрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн хууль зүйн баталгаа
- 42 дугаар зүйлТөрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн нийгмийн баталгаа
- 43 дугаар зүйлТөрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн эдийн засгийн баталгаа
- 44 дүгээр зүйлТөрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн сахилгын хариуцлага
- 45 дугаар зүйлТөрийн тусгай хамгаалалтын алба хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх
- 46 дугаар зүйлТөрийн тусгай хамгаалалтын алба хаагчийг албанаас чөлөөлөх
Зургадугаар бүлэг Төрийн тусгай хамгаалалтад биеийн хүч, зэвсэг, тусгай хэрэгсэл, техник, албаны нохой хэрэглэх
12 зүйл- 47 дугаар зүйлБиеийн хүч, зэвсэг, тусгай хэрэгсэл, албаны нохой хэрэглэх нийтлэг үндэслэл
- 48 дугаар зүйлБиеийн хүч хэрэглэх
- 49 дүгээр зүйлТусгай хэрэгслийн төрөл
- 50 дугаар зүйлНэг бүрийн тусгай хэрэгсэл
- 51 дүгээр зүйлНэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх
- 52 дугаар зүйлОлон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл
- 53 дугаар зүйлОлон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл хэрэглэх
- 54 дүгээр зүйлТээврийн хэрэгсэл албадан зогсоох тусгай хэрэгсэл хэрэглэх
- 55 дугаар зүйлНисгэгчгүй, зайнаас удирддаг агаарын хөлгийг албадан буулгах тусгай хэрэгсэл хэрэглэх
- 56 дугаар зүйлАлбаны нохой ашиглах
- 57 дугаар зүйлГалт зэвсэг хэрэглэх үндэслэл
- 58 дугаар зүйлГалт зэвсэг хэрэглэх
Долдугаар бүлэг Бусад зүйл
1 зүйлЭхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
2 дугаар зүйл. Төрийн тусгай хамгаалалтын хууль тогтоомж
2.1.Төрийн тусгай хамгаалалтын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."биеийн хүч хэрэглэх" гэж төрийн тусгай хамгаалалтын алба хаагч өөрийн бие махбод, мэргэжлийн тусгай бэлтгэлийг ашиглан бусдын хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор биеэр хийх үйлдлийг;
3.1.2."далд хамгаалалт" гэж төрийн тусгай хамгаалалтын хүч хэрэгслийг далдалж, нийтэд мэдэгдэхгүйгээр зохиож байгаа төрийн тусгай хамгаалалтын хэлбэрийг;
3.1.3."төрийн тусгай хамгаалалтын бүс" гэж хамгаалуулагч болон төрийн тусгай хамгаалалтад авсан хурал, барилга, бусад зүйлийн аюулгүй байдлыг хангаж төрийн тусгай хамгаалалтыг хэрэгжүүлэх зорилгоор тогтоосон тодорхой орчин, нутаг дэвсгэрийг;
3.1.4."хамгаалуулагч" гэж энэ хуульд заасны дагуу төрийн тусгай хамгаалалтад авсан албан тушаалтан, иргэнийг;
3.1.5."хамгаалуулагчийн аюулгүй байдал" гэж төрийн тусгай хамгаалалтад байгаа албан тушаалтан, иргэний амь бие аливаа аюул, халдлагаас хамгаалагдсан байдлыг;
3.1.6."хамгаалалтын техникийн үзлэг" гэж мэдээ, өгөгдөл, баримт сэлтийг нууцаар олох, цуглуулах, дамжуулах, хүлээн авахад зориулсан техник, тоног төхөөрөмжийг илрүүлэхэд чиглэсэн төрийн тусгай хамгаалалтын байгууллагаас тусгай техник хэрэгсэл ашиглан хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг;
3.1.7."хурал, барилга, бусад зүйлийн аюулгүй байдал" гэж энэ хуульд заасны дагуу төрийн тусгай хамгаалалтад авсан хурал, барилга, бусад зүйл аливаа аюул, халдлагаас хамгаалагдсан байдлыг;
3.1.8."шадар хамгаалалт" гэж хамгаалуулагчийн аюулгүй байдлыг биечлэн дагаж хамгаалахыг.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.