Jury

Тавдугаар бүлэг. Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн эрх зүйн байдал

Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль 38 дугаар зүйл. Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчид тавих ёс зүйн тусгай шаардлага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-06-05
Эх сурвалжаас татсан
2026-10-15

38.1.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагч дараах ёс зүйн тусгай шаардлагыг биелүүлнэ:

38.1.1.албан тушаал, байгууллагын нэр болон хамгаалуулагчийн нэр төрийг хувийн зорилгоор ашиглахгүй байх;

38.1.2.хамгаалуулагч, түүний гэр бүлийн гишүүн, дотнын хүмүүст хувийн хүсэлт тавихгүй байх, бусдын хүсэлтийг дамжуулахгүй байх;

38.1.3.хамгаалуулагчийн тухай өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөхгүй, хэвлэн нийтлэхгүй байх;

38.1.4.улс төрийн нам, эвсэл, холбоо, үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааг сурталчлахгүй, албаны эрх мэдлээ улс төрийн зорилгоор ашиглахгүй байх;

38.1.5.албан үүргээ гүйцэтгэхдээ улс төрийн намын бэлгэ тэмдэг агуулсан эд зүйл, техник хэрэгсэл ашиглахгүй, улс төрийн нам, түүний үйл ажиллагааны талаар хувийн үзэл бодлоо илэрхийлэхгүй байх;

38.1.6.албан үүрэг гүйцэтгэхтэй холбогдуулан илэрхий болсон, эсхүл албан үүргийн дагуу олж мэдсэн төрийн болон албаны нууц, байгууллагын нууц болон хувь хүний эмзэг мэдээллийг задруулахгүй байх;

38.1.7.хуульд заасан бусад.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.