Jury

Хоёрдугаар бүлэг. Төрийн тусгай хамгаалалт

Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль 11 дүгээр зүйл. Төрийн тусгай хамгаалалтын бүс

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-06-05
Эх сурвалжаас татсан
2026-10-15

11.1.Хамгаалуулагчийн болон төрийн тусгай хамгаалалтад байгаа хурал, барилга, бусад зүйлийн аюулгүй байдлыг хангах зорилгоор төрийн тусгай хамгаалалтын бүс тогтооно.

11.2.Төрийн тусгай хамгаалалтын бүс нь байнгын болон түр байна.

11.3.Төрийн тусгай хамгаалалтын байнгын бүсийг аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээг үндэслэн төрийн тусгай хамгаалалтын байгууллага тогтооно.

11.4.Төрийн тусгай хамгаалалтын түр бүсийг хамгаалалтын нөхцөл байдалд үндэслэн төрийн тусгай хамгаалалтын алба хаагч тогтооно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.