Jury

Дөрөвдүгээр бүлэг. Төрийн тусгай хамгаалалтын байгууллага, түүний эрх хэмжээ

Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль 31 дүгээр зүйл. Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын даргын хэрэгжүүлэх чиг үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-06-05
Эх сурвалжаас татсан
2026-10-15

31.1.Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын дарга Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т зааснаас гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

31.1.1.төрийн тусгай хамгаалалтын байгууллагын үйл ажиллагааг удирдах, чиг үүрэгт хамаарах асуудлаар тушаал, шийдвэр гаргах;

31.1.2.төрийн тусгай хамгаалалтын дотоод албаны дүрэм, төрийн тусгай хамгаалалтын үйл ажиллагаанд дагаж мөрдөх журам, зааврыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, мөрдүүлэх;

31.1.3.энэ хуульд заасны дагуу төрийн тусгай хамгаалалтын бүс, хамгаалалтын дэглэм тогтоох;

31.1.4.төрийн тусгай хамгаалалтад оролцож байгаа бусад байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, удирдан зохион байгуулах;

31.1.5.төрийн тусгай хамгаалалтын байгууллагыг дотоод, гадаадад төлөөлөх;

31.1.6.төрийн тусгай хамгаалалтын байгууллагын барилга байгууламж, автомашин, зэвсэг, техник, тусгай хэрэгсэл, хувцас, бусад хангамжийн талаар бодлого боловсруулж, хэрэгжүүлэх;

31.1.7.төрийн тусгай хамгаалалтын үйл ажиллагаанд шинжлэх ухаан, орчин үеийн техник, технологи, мэдээллийн сүлжээний ололтыг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах;

31.1.8.хүний нөөцийн бодлого боловсруулж, алба хаагч, ажилтныг сургаж бэлтгэх, тэдний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх арга хэмжээг авах, мэргэшлийн зэрэг олгох;

31.1.9.хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу цэргийн цол олгох, бууруулах, хураан авах, сэргээх;

31.1.10.байгууллага, албан хаагчийн аюулгүй байдал, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;

31.1.11.хуульд заасан бусад.

31.2.Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын даргын эзгүйд түүний чиг үүргийг дэд дарга хэрэгжүүлнэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Монгол Улсын төрийн ордны тухай хууль

    Заалт7.6

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.