Jury

Зургадугаар бүлэг. Төрийн тусгай хамгаалалтад биеийн хүч, зэвсэг, тусгай хэрэгсэл, техник, албаны нохой хэрэглэх

Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль 53 дугаар зүйл. Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл хэрэглэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-06-05
Эх сурвалжаас татсан
2026-10-15

53.1.Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын дарга, түүний эрх олгосноор тухайн хамгаалалтыг удирдаж байгаа албан тушаалтны шийдвэрээр олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл хэрэглэнэ.

53.2.Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгслийг дараах тохиолдолд хэрэглэнэ:

53.2.1.төрийн тусгай хамгаалалтын бүсэд үүссэн эмх замбараагүй байдлыг өөр аргаар таслан зогсоох боломжгүй үед;

53.2.2.хамгаалуулагч, төрийн тусгай хамгаалалтад авсан хурал, барилга, бусад зүйл рүү бүлэглэн довтолсон үед таслан зогсоохоор, бүслэн хаалтаас чөлөөлөх үед;

53.2.3.галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис, шатамхай бодис, нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч хий болон хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх химийн бодис зэрэг зүйлсээр зэвсэглэсэн этгээд зэвсгээ хураалгах шаардлагыг эсэргүүцсэн үед;

53.2.4.галт зэвсэг хэрэглэхээр энэ хуульд заасан тохиолдолд.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.