Jury

Гуравдугаар бүлэг. Төрийн тусгай хамгаалалтыг хэрэгжүүлэхэд байгууллага, албан тушаалтан, иргэний оролцоо тэдгээрийн чиг үүрэг

Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль 23 дугаар зүйл. Хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын чиг үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-06-05
Эх сурвалжаас татсан
2026-10-15

23.1.Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын хүсэлтээр хамгаалуулагчийн ажиллаж, амьдарч байгаа орчин болон хүнсний бүтээгдэхүүнд эрүүл ахуйн хөндлөнгийн хяналт тавьж, лабораторийн шинжилгээ хийнэ.

23.2.Хамгаалуулагчийн оролцох арга хэмжээ, зочлон очих газарт аюулгүй байдлыг хангах үүднээс барилгын болон бусад техникийн байдалд хяналт, шалгалтыг хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах, холбогдох дүгнэлтийг гаргаж, төрийн тусгай хамгаалалтад дэмжлэг, туслалцаа үзүүлж хамтран ажиллана.

23.3.Хариуцсан чиглэлийн холбогдох мэдээ, мэдээллээр төрийн тусгай хамгаалалтын байгууллагыг шуурхай хангаж, хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд төрийн тусгай хамгаалалтад дэмжлэг, туслалцаа үзүүлж хамтран ажиллана.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.