Jury

Тавдугаар бүлэг. Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн эрх зүйн байдал

Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль 44 дүгээр зүйл. Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн сахилгын хариуцлага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-06-05
Эх сурвалжаас татсан
2026-10-15

44.1.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн сахилгын дүрмийг төрийн тусгай хамгаалалтын байгууллагын дарга батална.

44.2.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн сахилгын дүрэм, ёс зүйн тусгай шаардлагыг зөрчсөн төрийн тусгай хамгаалалтын алба хаагчид Төрийн албаны тухай хуульд зааснаас гадна албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулна.

44.3.Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчид Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэсэн нь сахилгын шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.