Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль

Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль нь 2024-06-05-нд батлагдсан, 30 зүйлтэй.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-06-05
Баталсан газар
Төрийн ордон, Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-12
Албан ёсны нэр
МАЛЧИН ӨРХИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ

Агуулга

30 зүйл

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилго, зорилт

1.1.Энэ хуулийн зорилго нь малчин, мал, бэлчээрийн харилцан шүтэлцээнд тулгуурлан бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт соёлыг хадгалах, малчдын хамтын менежментийг төлөвшүүлж, нийтлэг эрх ашгийг хамгаалах, байгалийн нөөц, бэлчээрийг даацад нь тохируулан зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, малын чанар, ашиг шимийг сайжруулах замаар малчдын амьжиргааг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.

1.2.Энэ хуулийн зорилт нь малчин өрхийн холбооны зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын хууль тогтоомж

2.1.Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль[4], Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Малчин өрхийн анхдагч холбоонд бэлчээрийг гэрээгээр ашиглуулах, гэрээгээр ашиглаж байгаа бэлчээр дэх байгалийн нөөцийг хууль тогтоомжид заасны дагуу ашиглах, хамгаалах, нөхөн сэргээхэд малчдын оролцоог хангах, малчин өрхийн холбооны тогтолцоог өөрөө удирдах ёсны зарчимд нийцүүлэн зохион байгуулахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.

3.2.Малчин өрхийн эрх зүйн байдалтай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад харилцааг холбогдох хуулиар зохицуулна.

3.3.Бэлчээрийг гэрээгээр ашиглахтай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад харилцааг Газрын тухай хуулиар зохицуулна.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.