Jury

Дөрөвдүгээр бүлэг. Сум, аймгийн малчин өрхийн холбоо, малчин өрхийн нэгдсэн холбоо, тэдгээрийн үйл ажиллагаа, зохион байгуулалт

Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль 22 дугаар зүйл. Аймгийн холбооны үйл ажиллагаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-06-05
Эх сурвалжаас татсан
2026-10-12

22.1.Аймгийн холбоо дараах үйл ажиллагааг явуулна:

22.1.1.сумын холбооны үйл ажиллагааг дэмжих, гишүүдийн хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах;

22.1.2.энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагааны хүрээнд аймгийн түвшинд баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналаа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргад тавьж шийдвэрлүүлэх;

22.1.3.аймгийн төсвийн төсөл, Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэх мал аж ахуй, бэлчээр, байгаль хамгаалах арга хэмжээний талаар санал гаргах;

22.1.4.аймгийн хөгжлийн төлөвлөлтийн баримт бичигт санал гаргах.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.