Jury

Хоёрдугаар бүлэг. Малчин өрхийн анхдагч холбоо, түүний үйл ажиллагаа

Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль 9 дүгээр зүйл. Боловсрол, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-06-05
Эх сурвалжаас татсан
2026-10-12

9.1.Анхдагч холбоо нь малчин өрхийн гишүүдийг боловсрол, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулах чиглэлээр дараах үйл ажиллагааг зохион байгуулж, дэмжлэг үзүүлнэ:

9.1.1.нарийн мэргэжлийн болон эрүүл мэндийн бусад тусламж, үйлчилгээ авах хүсэлтийг сумын эрүүл мэндийн төвд уламжилж, хамтран ажиллах;

9.1.2.албан болон албан бус сургалтад хамруулах;

9.1.3.холбогдох байгууллагаас зохион байгуулах мал аж ахуйн үйлдвэрлэлийн арга, технологи, бизнесийн үйл ажиллагааны талаар мэдлэг түгээх, малчдын ур чадварыг сайжруулахад чиглэсэн мэргэжил, арга зүйн зөвлөн нэвтрүүлэх үйлчилгээнд гишүүдийг хамруулах;

9.1.4.нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамруулах, холбогдох мэдээллээр хангах.

9.2.Энэ хуулийн 9.1.1, 9.1.2-т заасан харилцааг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.