Jury

Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай. Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль 5 дугаар зүйл. Малчин өрхийн холбооны эрх зүйн байдал, үйл ажиллагаанд баримтлах зарчим

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-06-05
Эх сурвалжаас татсан
2026-10-12

5.1.Малчин өрхийн холбоо нь гишүүддээ үйлчилдэг, ашгийн төлөө бус хуулийн этгээд байна. Малчин өрхийн холбоо нь малчин өрхийн анхдагч холбоо, сумын, аймгийн, нэгдсэн холбооны зохион байгуулалттай байна.

5.2.Төрийн зарим чиг үүргийг малчин өрхийн холбоогоор хуульд заасны дагуу, эсхүл гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.

5.3.Малчин өрхийн холбоо үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална:

5.3.1.гишүүдийн оролцоо, үүрэг, хариуцлагын тэгш, шударга байдлыг хангах;

5.3.2.ил тод, нээлттэй байх;

5.3.3.улс төрөөс ангид байх.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.