Jury

Гуравдугаар бүлэг. Анхдагч холбооны удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт

Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль 18 дугаар зүйл. Анхдагч холбооны санхүүжилт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-06-05
Эх сурвалжаас татсан
2026-10-12

18.1.Анхдагч холбооны санхүүжилт дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

18.1.1.гишүүний хураамж;

18.1.2.хууль тогтоомжийн дагуу олгосон санхүүжилт;

18.1.3.энэ хуульд заасан үйл ажиллагаа эрхэлж олсон орлого;

18.1.4.гадаад, дотоодын хуулийн этгээд, хувь хүний хандив, тусламж;

18.1.5.хууль тогтоомж, дүрэмд заасан бусад эх үүсвэр.

18.2.Анхдагч холбооны хөрөнгийг дараах үйл ажиллагаанд зарцуулна:

18.2.1.энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагаа;

18.2.2.дүрэмд заасан бусад.

18.3.Малчин өрхийн анхдагч холбоо нь үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх явцад олсон орлогоо зөвхөн дүрэмд заасан зорилгыг хэрэгжүүлэхэд зарцуулна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.