Jury

Хоёрдугаар бүлэг. Малчин өрхийн анхдагч холбоо, түүний үйл ажиллагаа

Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль 7 дугаар зүйл. Малчин өрхийн анхдагч холбоог үүсгэн байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-06-05
Эх сурвалжаас татсан
2026-10-12

7.1.Тухайн сумын нутаг дэвсгэр дэх зэргэлдээ малчин өрхүүд бэлчээрийг зохистой ашиглаж, амьжиргаагаа дээшлүүлэх зорилгоор сайн дурын үндсэн дээр нэгдэж, малчин өрхийн анхдагч холбоо /цаашид "анхдагч холбоо" гэх/-г үүсгэн байгуулж болно. Анхдагч холбоо нь газар нутгийн онцлог, бэлчээрийн нөхцөл байдлаас хамаарч 10-аас доошгүй малчин өрхийн гишүүнчлэлтэй байна.

7.2.Анхдагч холбоог үүсгэн байгуулах хурлыг энэ хуулийн 7.1-д заасан малчин өрхийн төлөөлөл зохион байгуулж, уг хурлаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ:

7.2.1.анхдагч холбоо үүсгэн байгуулах тухай шийдвэр гаргах;

7.2.2.анхдагч холбооны дүрмийг батлах;

7.2.3.анхдагч холбооны ахлагч, тэргүүлэгчдийг сонгох.

7.3.Анхдагч холбоог үүсгэн байгуулах шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.