Jury

Хоёрдугаар бүлэг. Малчин өрхийн анхдагч холбоо, түүний үйл ажиллагаа

Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль 11 дүгээр зүйл. Малын чанар, ашиг шимийг сайжруулах, эрүүл мэндийг хамгаалах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-06-05
Эх сурвалжаас татсан
2026-10-12

11.1.Анхдагч холбоо нь малын чанар, ашиг шимийг сайжруулах, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр дараах үйл ажиллагаанд гишүүдийг зохион байгуулж, дэмжлэг үзүүлнэ:

11.1.1.малын чанар, ашиг шимийг сайжруулах, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх;

11.1.2.тухайн бүс нутгийн онцлогт дасан зохицсон, баталгаажсан үүлдэр, омгийн малыг үржилд ашиглах, үржлийн мал бойжуулах, мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээг технологит хугацаанд хэрэгжүүлэх;

11.1.3.мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулж, гарал үүслийг бүртгэх;

11.1.4.мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчинтэй тэмцэх арга хэмжээнд малаа товлосон хугацаанд бүрэн хамруулах, эрүүл мэндийн бүртгэлийн дэвтрийг тогтмол хөтлөх;

11.1.5.малын индексжүүлсэн даатгалд хамруулах.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.