Jury

Дөрөвдүгээр бүлэг. Хүүхэд хамгааллын тогтолцоо, удирдлага, зохион байгуулалт

Хүүхэд хамгааллын тухай хууль 33 дугаар зүйл. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-01-17
Мөрдөж эхэлсэн
2024-09-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

33.1.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүүхэд хамгааллын асуудлаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

33.1.1.хүүхэд хамгааллын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;

33.1.2.хүүхэд хамгааллын чиглэлээр олон улсын болон гадаад улсын байгууллагатай хамтран ажиллах;

33.1.3.хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдэд тавигдах шаардлага, магадлан итгэмжлэх журмыг батлах;

33.1.4.хуульд заасан бусад чиг үүрэг.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.