Jury

Нэгдүгээр дэд бүлэг. Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, хамтарсан баг

Хүүхэд хамгааллын тухай хууль 43 дугаар зүйл. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүүхдийн талаар хууль зүйн хороонд мэдэгдэх үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-01-17
Мөрдөж эхэлсэн
2024-09-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

43.1.Дараах этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүүхдийн мэдээллийг харьяа хууль зүйн хорооны ажлын албанд хүргүүлнэ:

43.1.1.эрх бүхий албан тушаалтан, мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага өөсвөр насны хүн, зөрчилд холбогдогч, гэмт хэрэг, зөрчлийн хохирогч, гэрч хүүхдийн мэдээллийг тухай бүр;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

43.1.2.шүүх шүүхэд шилжүүлсэн өсвөр насны хүн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, ял шийтгэгдсэн, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, иргэний болон захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа хүүхдийн мэдээллийг тухай бүр;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

43.1.3.шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад ял эдэлж байгаа хүүхдийн мэдээллийг ялын хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө, бусад үндэслэлээр суллагдсан тохиолдолд суллагдсанаас хойш 3 хоногийн дотор.

43.2.Хууль зүйн хорооны ажлын алба энэ хуулийн 43.1-д заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүүхдийн мэдээллийг хүлээн авсан, эсхүл өөрөө олж авсан тохиолдолд хууль зүйн хороогоор зохих шийдвэрийг гаргуулж, хүүхдэд шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлэх ажлыг зохион байгуулна.

43.3.Хууль зүйн хорооны ажлын алба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг кейс менежментийн үе шатны хүрээнд үзүүлнэ.

43.4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүүхэд, түүний гэр бүлд хийсэн нөхцөл байдлын үнэлгээний тайланг эрх бүхий этгээдэд хүргүүлэх бөгөөд эрх бүхий этгээд нөхцөл байдлын үнэлгээний тайланг хэргийн материалд хавсаргаж, нотлох баримтаар үнэлэх эрхтэй.

43.5.Эрх бүхий албан тушаалтан, мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүүхдэд үйлчилгээ үзүүлэхэд харьяа хууль зүйн хороо, түүний ажлын албатай тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусах хүртэл хугацаанд хамтран ажиллана.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.