Jury

Дөрөвдүгээр бүлэг. Хүүхэд хамгааллын тогтолцоо, удирдлага, зохион байгуулалт

Хүүхэд хамгааллын тухай хууль 31 дүгээр зүйл. Хүүхэд хамгааллын удирдлага, зохион байгуулалт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-01-17
Мөрдөж эхэлсэн
2024-09-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

31.1.Хүүхэд хамгааллын удирдлага, зохион байгуулалт нь Засгийн газар, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны болон орон нутгийн байгууллага, сум, хорооны хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан, Хүүхдийн төлөө үндэсний болон орон нутгийн зөвлөл, нутгийн өөрөө удирдах байгууллага, бүх шатны Засаг дарга, Улсын дээд шүүх, Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүх, Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүх, эрүү, иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх, хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, хамтарсан багаас бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

31.2.Монгол Улсад хүүхдийг хамгаалах үйл ажиллагаанд хүн, хуулийн этгээдийг энэ хуульд заасны дагуу оролцуулж болно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль

    Заалт4.312.2

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.