Jury

Нэгдүгээр дэд бүлэг. Кейс менежмент

Хүүхэд хамгааллын тухай хууль 19 дүгээр зүйл. Хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлэх, зохицуулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-01-17
Мөрдөж эхэлсэн
2024-09-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

19.1.Хүүхэд хамгааллын үйлчилгээг энэ хуулийн 18.3-т заасан төлөвлөгөөний дагуу үзүүлнэ.

19.2.Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлэхдээ хүүхэд, түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хамтарсан багийн гишүүн, оролцогч талуудын санал, дүгнэлтийг авах, тэдэнтэй ганцаарчилсан болон хамтарсан уулзалт, зөвлөгөөн хийх, шаардлагатай үйлчилгээнд холбон зуучлах, оролцогч талуудын үйл ажиллагааг зохицуулж ажиллана.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.