Jury

Зургадугаар бүлэг. Хүүхэд хамгааллын санхүүжилт ба хяналт

Хүүхэд хамгааллын тухай хууль 54 дүгээр зүйл. Хүүхэд хамгааллын хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-01-17
Мөрдөж эхэлсэн
2024-09-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

54.1.Хүүхэд хамгааллын хууль тогтоомжийн хэрэгжилтэд дараах журмаар хяналт тавина:

54.1.1.аймаг, нийслэлийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага өөрийн хариуцсан салбарын хүрээнд хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын чиглэлээр тухайн жилд гүйцэтгэсэн ажлын тайланг дараа оны 2 дугаар сард багтаан хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

54.1.2.хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 54.1.1-д заасны дагуу ирүүлсэн тайланд дүн шинжилгээ хийж, жил бүрийн 3 дугаар сард багтаан Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлэх;

54.1.3.Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шаардлагатай тохиолдолд Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга, холбогдох төрийн байгууллагад чиглэл өгч, хэрэгжилтийг хангуулах.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.