Jury

Тавдугаар бүлэг. Хүүхэд хамгааллын мэргэжлийн удирдлага

Хүүхэд хамгааллын тухай хууль 49 дүгээр зүйл. Хүүхэд хамгааллын мэргэжлийн удирдлага, түүний хэлбэр

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-01-17
Мөрдөж эхэлсэн
2024-09-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

49.1.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны болон орон нутгийн байгууллага хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор хүүхэд хамгааллын мэргэжлийн удирдлагаар хангах /цаашид "мэргэжлийн удирдлага" гэх/ үүргийг хэрэгжүүлнэ.

49.2.Мэргэжлийн удирдлагыг хүүхэд хамгааллын үйлчилгээний статистик мэдээ, судалгаа, дүгнэлтэд үндэслэн нэгдсэн зохион байгуулалтын болон хүүхэд хамгааллын тодорхой кейстэй холбоотойгоор удирдан чиглүүлэх, дэмжих, зөвлөн туслах, хөгжүүлэх хэлбэрээр хэрэгжүүлнэ.

49.3.Хүүхэд хамгааллын мэргэжлийн удирдлагыг хэрэгжүүлэх аргачлал, зааврыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.