Jury

Хоёрдугаар бүлэг. Мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулах, түүнд тавигдах шаардлага

Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль 8 дугаар зүйл. Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх, бүртгэхээс татгалзах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-04-19
Мөрдөж эхэлсэн
2025-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

8.1.Улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 7.1, 7.2-т заасан хугацаанд мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх, эсхүл бүртгэхээс татгалзах тухай шийдвэр гаргана.
/Энэ хэсгийн "...Улсын дээд шүүх..." гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02 дүгнэлтээр 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн/
/Энэ хэсгийн "...Улсын дээд шүүх..." гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02 дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн байна гэснийг Монгол Улсын Их Хурлын 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийнн 10 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн./
/Энэ хэсэгт 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8.2.Улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 8.1-д заасан шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор хүсэлт гаргагчид уг шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр хүргүүлнэ.
/Энэ хэсгийн "...Улсын дээд шүүхийн Тамгын газар..." гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02 дүгнэлтээр 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн/
/Энэ хэсгийн "...Улсын дээд шүүхийн Тамгын газар..." гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02 дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн байна гэснийг Монгол Улсын Их Хурлын 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийнн 10 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн./
/Энэ хэсэгт 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8.3.Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх шийдвэр гарснаас хойш ажлын таван өдрийн дотор улсын бүртгэлийн байгууллага хүсэлт гаргагчид гэрчилгээ, тамга, тэмдгийн хяналтын дугаар олгоно. Гэрчилгээ нь цахим хэлбэртэй байж болно.
/Энэ хэсгийн "...Улсын дээд шүүхийн Тамгын газар..." гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02 дүгнэлтээр 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн/
/Энэ хэсгийн "...Улсын дээд шүүхийн Тамгын газар..." гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02 дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн байна гэснийг Монгол Улсын Их Хурлын 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийнн 10 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн./
/Энэ хэсэгт 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /

8.4.Улсын бүртгэлийн байгууллага дараах үндэслэлээр мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэхээс татгалзана:
/Энэ хэсгийн "...Улсын дээд шүүх..." гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02 дүгнэлтээр 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн/
/Энэ хэсгийн "...Улсын дээд шүүх..." гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02 дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн байна гэснийг Монгол Улсын Их Хурлын 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийнн 10 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн./
/Энэ хэсэгт 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /

8.4.1.мэргэжлийн нэгдсэн холбооны дүрэм нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд харшилсан;

8.4.2.энэ хуулийн 9.1, 9.2-т заасныг зөрчсөн;

8.4.3.энэ хуулийн 6.3.5-д заасан баримт бичиг шаардлага хангаагүй, эсхүл бүрдэл дутуу бол.

8.5.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8.2-т заасан "Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал"-д хамаарах салбар, дэд салбар бүрд нэг хүртэл мэргэжлийн нэгдсэн холбоо байна.

8.6.Улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 8.1-д заасан шийдвэр гаргахаас өмнө хүсэлт гаргагч, өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон бусад этгээдээс тайлбар авах, нэмэлт баримт бичиг, лавлагаа, мэдээлэл гаргуулах, шинжээч томилон ажиллуулж болно.
/Энэ хэсгийн "...Улсын дээд шүүх..." гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02 дүгнэлтээр 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн/
/Энэ хэсгийн "...Улсын дээд шүүх..." гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02 дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн байна гэснийг Монгол Улсын Их Хурлын 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийнн 10 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн./
/Энэ хэсгийг 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

8.7.Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэхтэй холбогдсон журмыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална.
/Энэ хэсгийн "...Улсын дээд шүүх..." гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02 дүгнэлтээр 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн/
/Энэ хэсгийн "...Улсын дээд шүүх..." гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02 дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн байна гэснийг Монгол Улсын Их Хурлын 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийнн 10 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн./
/Энэ хэсгийг 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.