Jury

Хоёрдугаар бүлэг. Мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулах, түүнд тавигдах шаардлага

Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль 7 дугаар зүйл. Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгүүлэх хүсэлт, баримт бичгийг нягтлан шалгах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-04-19
Мөрдөж эхэлсэн
2025-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

7.1.Улсын бүртгэлийн байгууллага мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгүүлэх хүсэлтийг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор тухайн хүсэлт, хавсаргасан баримт бичгийг бүрэн гүйцэд эсэхийг нягтлан шалгана.
/Энэ хэсгийн "...Улсын дээд шүүх..." гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02 дүгнэлтээр 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн/
/Энэ хэсгийн "...Улсын дээд шүүх..." гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02 дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн байна гэснийг Монгол Улсын Их Хурлын 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн./
/Энэ хэсэгт 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /

7.2.Улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 7.1-д заасан баримт бичигт зөрчил илэрсэн тохиолдолд 30 хоногийн дотор уг зөрчлийг арилгах талаар хүсэлт гаргагчид мэдэгдэнэ.
/Энэ хэсгийн "...Улсын дээд шүүх..." гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02 дүгнэлтээр 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн/
/Энэ хэсгийн "...Улсын дээд шүүх..." гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02 дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн байна гэснийг Монгол Улсын Их Хурлын 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийнн 10 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн./
/Энэ хэсэгт 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.3.Хуульд өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлийн байгууллага мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэхдээ энэ хуулийн 6.3-т зааснаас бусад баримт бичиг шаардахыг хориглоно.
/Энэ хэсгийн "...Улсын дээд шүүх..." гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02 дүгнэлтээр 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн/
/Энэ хэсгийн "...Улсын дээд шүүх..." гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02 дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн байна гэснийг Монгол Улсын Их Хурлын 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийнн 10 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн./
/Энэ хэсэгт 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.4.Улсын бүртгэлийн байгууллага мэргэжлийн нэгдсэн холбооны нэрийг нягтлан шалгахдаа Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8.1.5 дахь заалт, энэ хуулийн 9.3-т заасан нэрийн санг ашиглана.
/Энэ хэсгийн "...Улсын дээд шүүх..." гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02 дүгнэлтээр 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн/
/Энэ хэсгийн "...Улсын дээд шүүх..." гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02 дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн байна гэснийг Монгол Улсын Их Хурлын 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийнн 10 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн./
/Энэ хэсэгт 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.