Jury

Хоёрдугаар бүлэг. Мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулах, түүнд тавигдах шаардлага

Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль 6 дугаар зүйл. Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгүүлэх хүсэлт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-04-19
Мөрдөж эхэлсэн
2025-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

6.1.Мэргэжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх хүсэлтийг хүргүүлнэ.
/Энэ хэсэгт "Мэргэжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтийг хүргүүлнэ." гэж заасныг Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02 дүгнэлтээр 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн/
/Энэ хэсэгт "Мэргэжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтийг хүргүүлнэ." гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02 дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн байна гэснийг Монгол Улсын Их Хурлын 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн./
/Энэ хэсэгт 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /

6.2.Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгүүлэх хүсэлтийг улсын бүртгэлийн байгууллагын баталсан маягтын дагуу гаргаж, дараах мэдээллийг тусгах бөгөөд уг холбооны ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн гишүүд гарын үсэг зурна:
/Энэ хэсэгт 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.2.1.хүсэлт гаргасан он, сар, өдөр;

6.2.2.мэргэжлийн нэгдсэн холбооны нэр;

6.2.3.мэргэжлийн нэгдсэн холбооны хаяг;

6.2.4.мэргэжлийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн гишүүдийн талаарх мэдээлэл.

6.3.Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгүүлэх хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана:

6.3.1.мэргэжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулах тухай шийдвэр, хурлын тэмдэглэл, уг шийдвэр болон хурлын тэмдэглэлд ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн гишүүд гарын үсэг зурсан байна;

6.3.2.мэргэжлийн нэгдсэн холбооны бүтэн болон товчилсон нэр;

6.3.3.мэргэжлийн нэгдсэн холбооны дүрэм;

6.3.4.мэргэжлийн нэгдсэн холбооны гишүүдийн бүртгэл, хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаяг;

6.3.5.энэ хуулийн 5.3.1, 5.3.2-т заасан гишүүнчлэл, зах зээл дэх үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авалтыг нотолсон баримт бичиг;

6.3.6.шаардлагатай тохиолдолд итгэмжлэл.

6.4.Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас энэ хуулийн 6.1-д заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд уг хугацаа дууссанаас хойш 30 хоногийн дотор мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгүүлэх хүсэлтийг энэ хуулийн 6.3-т заасан баримт бичгийн хамт улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлж болно.
/Энэ хэсэгт 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр123

  3. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар дүгнэлтийн тухай

    Заалт1

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.