Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль

Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль нь 2024-04-19-нд батлагдсан, 15 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 1 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-05-08.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-04-19
Мөрдөж эхэлсэн
2025-01-01
Баталсан газар
Төрийн ордон, Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-22
Албан ёсны нэр
МЭРГЭЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ

Агуулга

15 зүйл

Дөрөвдүгээр бүлэг Хамтын ажиллагаа

1 зүйл
  1. 13 дугаар зүйлТөрийн байгууллагатай хамтран ажиллах

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулах, түүнд тавигдах шаардлага, мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдал, зохион байгуулалт, үйл ажиллагааг тодорхойлох, төрийн байгууллагатай хамтран ажиллахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Мэргэжлийн нэгдсэн холбооны хууль тогтоомж

2.1.Мэргэжлийн нэгдсэн холбооны хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8.2-т заасан "Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал"-д хамаарах салбарын мэргэжлийн нэгдсэн холбоонд энэ хууль үйлчилнэ.

3.2.Мэргэжлийн холбоо болон энэ хуулийн 3.1-д зааснаас бусад салбарын мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг Төрийн бус байгууллагын тухай хуулиар зохицуулна.

3.3.Энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Төрийн бус байгууллагын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон холбогдох бусад хуулиар зохицуулна.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.