Jury

Хоёрдугаар бүлэг. Мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулах, түүнд тавигдах шаардлага

Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль 5 дугаар зүйл. Мэргэжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулах, түүнд тавигдах шаардлага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-04-19
Мөрдөж эхэлсэн
2025-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

5.1.Мэргэжлийн нэгдсэн холбоог тухайн салбарт мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа мэргэжлийн холбоод хамтран үүсгэн байгуулна.

5.2.Мэргэжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулах хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:

5.2.1.мэргэжлийн нэгдсэн холбооны дүрмийг батлах;

5.2.2.мэргэжлийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч, удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох;

5.2.3.мэргэжлийн нэгдсэн холбооны нэрийг батлах;

5.2.4.мэргэжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулсан тухай шийдвэрийг батлах.

5.3.Мэргэжлийн нэгдсэн холбоо дараах шаардлагыг хангасан байна:

5.3.1.тухайн салбарт мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа мэргэжлийн холбоодын олонхын төлөөлөл бүхий гишүүнчлэлтэй байх;

5.3.2.энэ хуулийн 5.3.1-д заасан гишүүдийн үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авалт нь тухайн салбарын зах зээлийн 50-аас дээш хувийг эзэлдэг байх.

5.4.Тухайн салбарын мэргэжлийн холбоо дангаар, эсхүл олонхын төлөөлөл бүхий гишүүнчлэлтэй бол энэ хуульд заасан нөхцөл, шаардлагад нийцүүлэн бүртгүүлж, мэргэжлийн нэгдсэн холбооны чиг үүргийг хэрэгжүүлж болно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Журам батлах тухай

    Заалт2

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.