Jury

Дөрөвдүгээр бүлэг. Албан татварыг ногдуулах журам

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль 8 дугаар зүйл. Албан татвар ногдуулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-07-09
Мөрдөж эхэлсэн
2016-01-01
Эх сурвалжаас татсан
2026-09-30

8.1.Албан татварыг доор дурдсан журмаар ногдуулна:

8.1.1.бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан, экспортод гаргасан, түүнчлэн борлуулсан бол тухай бүрд;

8.1.2.санхүүгийн түрээсийн зүйлийг худалдан авсан бол түрээсийн төлбөр хийхээр тохирсон хуваарийг баримтлан тухай бүрд;

8.1.3.энэ хуулийн 7.2.16-д заасан шаардах эрхийг худалдан авах санхүүжилтийн хэлэлцээрийн зүйлийг худалдан авсан бол төлбөр хийхээр тохирсон хуваарийг баримтлан тухай бүрд.

8.2.Энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан орлогод албан татвар ногдуулах, энэ хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу уг албан татвараас чөлөөлөхдөө "Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал"-ыг баримтална.

8.3.Энэ хуулийн 8.2-т заасан "Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал"-ыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Үндэсний статистикийн хорооны дарга хамтран батална.

8.4.Энэ хуулийн 11.4-т заасан албан татварыг төсөвт төлөхтэй холбогдсон журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль

    Заалт3.18.511.1

  3. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллыг шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллыг шинэчлэн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.