Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Төрийн бус байгууллагын тухай хууль

Төрийн бус байгууллагын тухай хууль нь 1997-01-31-нд батлагдсан, 21 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 7 огноотой, хамгийн сүүлийнх нь 2021-12-17.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1997-01-31
Мөрдөж эхэлсэн
1997-01-31
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-22
Албан ёсны нэр
ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ

Агуулга

21 зүйл

Тавдугаар бүлэг Төрийн бус байгууллагын тайлан

1 зүйл
  1. 23 дугаар зүйлТөрийн бус байгууллагын тайлан

Зургадугаар бүлэг Төрийн бус байгууллагын тухай хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

1 зүйл
  1. 24 дүгээр зүйлХууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Долдугаар бүлэг Бусад зүйл

1 зүйл
  1. 25 дугаар зүйлСангийн тухай тусгай зохицуулалт

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь Үндсэн хууль болон Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлсон хүний эрхийг хэрэгжүүлэх зорилгоор иргэд эвлэлдэн нэгдэх, төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулах болон төрийн бус байгууллагын үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Төрийн бус байгууллагын тухай хууль тогтоомж

1.Төрийн бус байгууллагын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

1.Энэ хууль нам, үйлдвэрчний эвлэл, сүм хийдээс бусад төрийн бус байгууллагад хамаарна.

2.Энэ хууль Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгуулагдан үйл ажиллагаагаа явуулдаг олон улсын болон бусад улсын төрийн бус байгууллага, тэдгээрийн салбар, төлөөлөгчийн газарт нэгэн адил хамаарна.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.