Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Малчны тухай хууль

Малчны тухай хууль нь 2024-06-05-нд батлагдсан, 16 зүйлтэй.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-06-05
Баталсан газар
Төрийн ордон, Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-22
Албан ёсны нэр
МАЛЧНЫ ТУХАЙ

Агуулга

16 зүйл

Хоёрдугаар бүлэг Малчдын талаар төрөөс баримтлах бодлого

1 зүйл
  1. 4 дүгээр зүйлМалчдын талаар төрөөс баримтлах бодлого

Дөрөвдүгээр бүлэг Малчны бүтээмж

1 зүйл
  1. 9 дүгээр зүйлМалчны бүтээмжийг дэмжих

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь малчны эрх зүйн байдлыг тодорхойлж, түүний ажиллах, амьдрах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, үйлдвэрлэл эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлж, байгалийн чадамжид нийцсэн, өрсөлдөх чадвартай мал аж ахуйг хөгжүүлэхэд оршино.

2 дугаар зүйл. Малчны хууль тогтоомж

2.1.Малчны хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Газрын тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хууль, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Малын тоо толгойн албан татварын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."мал" гэж Малын генетик нөөцийн тухай хуулийн 4.1.1-д заасныг;

3.1.2."мал аж ахуй" гэж уур амьсгалын нөхцөлд дасан зохицсон, байгалийн нөөц, чадавхад нийцсэн, уламжлалт болон шинжлэх ухаанч арга барилд суурилсан био үйлдвэрлэлийг;

3.1.3."малчин" гэж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасныг;

3.1.4."туслах малчин" гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 71.2-т заасныг;

3.1.5."малчин өрх" гэж Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 4.1.2-т заасныг;

3.1.6."хот айл" гэж хоёр ба түүнээс дээш малчин өрх хамтран хөдөлмөрөө хоршин мал аж ахуй эрхлэх зохион байгуулалтын хэлбэрийг;

3.1.7."мал аж ахуйн зохистой дадал" гэж бэлчээрийг хамгаалах, мал маллагаа, малын эрүүл мэнд, үүлдэр угсаа, ашиг шим, түүхий эдийн чанар, аюулгүй байдлыг хангах арга барил, үйл ажиллагааг;

3.1.8."малчны хөгжил" гэж малчин насан туршид мэдлэг, ур чадвар, амьдралын чанараа дээшлүүлэх тогтвортой үйл ажиллагааг.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.