Jury

Хоёрдугаар бүлэг. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсрол эзэмших хугацаа, нас

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль 4 дүгээр зүйл. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсрол эзэмших хугацаа, элсэх нас

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-07-07
Эх сурвалжаас татсан
2026-10-22

4.1.Сургуулийн өмнөх боловсролыг дөрөв, бага боловсролыг тав, суурь боловсролыг ес, бүрэн дунд боловсролыг 12 жилд эзэмшинэ.

4.2.Сургуулийн өмнөх боловсролд хоёроос таван насны хүүхэд хамрагдана.

4.3.Сургуулийн өмнөх боловсролыг таван настай хүүхдэд заавал эзэмшүүлэх бөгөөд 200-аас доошгүй цагийн сургалтад хамруулсан байна.

4.4.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сургуулийн өмнөх боловсролд зургаан настай хамрагдаж болно.

4.5.Ерөнхий боловсролын сургуульд тухайн онд зургаан нас хүрэх хүүхдийг элсүүлнэ.

4.6.Өсөлт хөгжил, эрүүл мэндийн болон бусад хүндэтгэх шалтгаантай хүүхдийг долоон настайд нь ерөнхий боловсролын сургуульд элсүүлж болно.

4.7.Энэ хуулийн 4.6-д заасан тохиолдолд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь ерөнхий боловсролын сургуулийн захиргаанаас өгсөн чиглэлийн дагуу хүүхдийн хөгжлийг дэмжинэ.

4.8.Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх хүүхдээс аливаа хэлбэрээр шалгалт авахыг хориглоно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.