Jury

Тавдугаар бүлэг. Суралцагч, багш, ажилтан

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль 12 дугаар зүйл. Суралцагчийн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-07-07
Эх сурвалжаас татсан
2026-10-22

12.1.Суралцагч Боловсролын ерөнхий хуульд зааснаас гадна дараах эрх эдэлнэ:

12.1.1.цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн орчинд аливаа хэлбэрийн хүчирхийлэл, дээрэлхэлт, дарамт, ялгаварлан гадуурхалтаас ангид, ээлтэй, аюулгүй, хамгаалагдсан орчинд суралцах;

12.1.2.суралцагч ерөнхий боловсролын сургуульд мөрдөх дүрэм журмыг боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцох;

12.1.3.өөрийн авьяас чадвараа хөгжүүлэх, сурлагын амжилтаа ахиулахад чиглэсэн дэмжлэг авах;

12.1.4.эрүүл мэнд болон хоол, хүнсний аюулгүй байдлыг хангасан, суралцагч өөрийгөө хөгжүүлэх нөхцөл боломжтой дотуур байраар хангагдах.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.