Jury

Зургадугаар бүлэг. Боловсролын сургалтын байгууллага

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль 25 дугаар зүйл. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн мэргэжил, арга зүйн удирдлага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-07-07
Эх сурвалжаас татсан
2026-10-22

25.1.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн мэргэжил, арга зүйн удирдлагыг багш нарын зөвлөл, мэргэжлийн багш нарын бүлэг хэрэгжүүлнэ.

25.2.Багш нарын зөвлөл, мэргэжлийн багш нарын бүлэг нь дараах үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулна:

25.2.1.цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн мэргэжлийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлох;

25.2.2.багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих;

25.2.3.суралцагчид амжилттай суралцах, хөгжих, төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх.

25.3.Багш нарын зөвлөл, мэргэжлийн багш нарын бүлгийн ажиллах журмыг цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал баталж мөрдүүлнэ.

25.4.Багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих сургалт, үйл ажиллагааг энэ хуулийн 16.5-д заасан нэгжтэй хамтран зохион байгуулна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.