Jury

Зургадугаар бүлэг. Боловсролын сургалтын байгууллага

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль 21 дүгээр зүйл. Сургуулийн өмнөх боловсролын сургалт, үйл ажиллагааны зохион байгуулалт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-07-07
Эх сурвалжаас татсан
2026-10-22

21.1.Сургуулийн өмнөх боловсролын сургалт, үйл ажиллагаа нь Боловсролын ерөнхий хуулийн 8.1-д зааснаас гадна зохион байгуулалтын дараах хэлбэртэй байна:

21.1.1.цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх үндсэн сургалт, үйл ажиллагаа;

21.1.2.цэцэрлэгийн үндсэн сургалтад хамрагдах боломжгүй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх хувилбарт сургалт, үйл ажиллагаа.

21.2.Энэ хуулийн 21.1.1-д заасан сургалтыг бүлгээр зохион байгуулна.

21.3.Энэ хуулийн 21.1.1, 21.1.2-т заасан сургалт зохион байгуулах журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

21.4.Сургалт, үйл ажиллагааг бага, дунд, ахлах болон бэлтгэл, холимог бүлгээр зохион байгуулна.

21.5.Хувилбарт сургалтад энэ хуулийн 5.1-д заасан хугацаа хамаарахгүй.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.