Jury

Гуравдугаар бүлэг. Тэгш хамруулан сургах боловсрол

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль 7 дугаар зүйл. Сургалтын хэл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-07-07
Эх сурвалжаас татсан
2026-10-22

7.1.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сургалт, үйл ажиллагааг Боловсролын ерөнхий хуулийн 6.1-д заасан хэлээр зохион байгуулна.

7.2.Суралцагчийн дийлэнх олонх нь хүн амын өөр хэл бүхий үндэстний цөөнхийн суралцагч байх тохиолдолд цэцэрлэг, бага ангийн сургалт, үйл ажиллагааг эх хэлээр нь зохион байгуулж болно.

7.3.Энэ хуулийн 7.2-т заасан суралцагч Монгол хэлний тухай хуулийн 13.1.4-т заасны дагуу хос хэлний хөтөлбөрөөр хичээллэх бөгөөд хөтөлбөрийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

7.4.Боловсролын ерөнхий хуулийн 6.5-д заасан сонсголын бэрхшээлтэй суралцагч ерөнхий боловсролыг бичгийн болон монгол дохионы хэлээр эзэмшинэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.