Jury

Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль 3 дугаар зүйл. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын зорилго

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-07-07
Эх сурвалжаас татсан
2026-10-22

3.1.Сургуулийн өмнөх боловсролын зорилго нь бага насны хүүхдийн бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшлийн хөгжлийг дэмжиж, сургуульд бэлтгэхэд оршино.

3.2.Ерөнхий боловсролын зорилго нь суралцагчийг бие даан сурч, амьдрахад шаардагдах суурь мэдлэг, чадварыг хөгжүүлж, ёс суртахуунтай, хариуцлагатай, ажил мэргэжлийн чиг баримжаатай иргэнийг төлөвшүүлэхэд оршино.

3.3.Хүүхдийн цэцэрлэг /цаашид "цэцэрлэг" гэх/, ерөнхий боловсролын сургууль энэ хуулийн 3.1, 3.2-т заасан боловсролын зорилгыг хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, иргэний нийгмийн байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.