Jury

Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Боловсролын ерөнхий хууль 11 дүгээр зүйл. Суралцагчийн нийгмийн баталгаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-07-07
Эх сурвалжаас татсан
2026-10-14

11.1.Цэцэрлэг, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагчид ногдох хувьсах зардлыг төр хариуцна.

11.2.Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчид сургуулийн автобусаар үйлчилж болно.

11.3.Гадаадын болон дотоодын мэргэжлийн, техникийн, дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид Засгийн газраас тогтоосон шалгуур, шаардлагыг хангасан тохиолдолд суралцагчийн тэтгэлэг олгоно.

11.4.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг олгож болно.

11.5.Тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцагчид сургалтын төлбөрийн хөнгөлөлт, тэтгэлэг, зээл олгоно.

11.6.Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4.1.1-д заасан суралцагч боловсрол эзэмшихэд шаардагдах тохирох хэрэглэгдэхүүн, дэмжих үйлчилгээгээр хангагдана.

11.7.Холбогдох хууль тогтоомжид заасан бусад баталгаагаар хангагдана.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль

    Заалт17.1.6

  3. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг олгох журам болон тэтгэлгийн хэмжээ батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Мэргэжлийн боловсрол, сургалтын талаар авах арга хэмжээний тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.